“Бидний бахархал” төслийн нээлт Багахангай дүүрэгт болж байна

20221118_114305.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Бидний бахархал” төслийн нээлт Багахангай дүүрэгт болж байна.

Төслийн нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ, Цэргийн штаб, Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, “Монгол хурандаа” нийгэмлэгтэй хамтран нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга А.Сүхболд, ОБЕГ-ын анхны дарга, доктор, профессор, хошууч генерал П.Даш, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Аврах ангийн  тэргүүн ахлагч, үйлчилгээний гавьяат ажилтан Х.Цогбадрах  болон дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчид, алба хаагчид, ард иргэд оролцож байгаа юм.                                       

Энэ үеэр ОБЕГ-ын анхны дарга, доктор, профессор, хошууч генерал П.Даш эх орны сэдвээр илтгэл тавьж, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, онцлог болоод аврах ажиллагааны техник хэрэгсэл үзэсгэлэнг дэлгэн олны хүртээл болгож байна.

Мөн ЦДБЭЧ, ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах Бригадын “Тэнгэр” хамтлаг, НОБГ-ын “Хангарди” хамтлагийн уран бүтээлчид эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн урлагийн тоглолтыг толилуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top