Гал ганц хоромд-Мартаж болохгүй аян эхэллээ

FB_IMG_1664777855583.jpg

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа тул нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүллээ. Өнөөдөр нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл өглөө. Аяныг энэ сарын 03-ны өдрөөс ирэх сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 42 хоногийн хугацаанд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд он гарсаар 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 165 нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Иймд иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

ГалганцхоромдМартажболохгүй

scroll to top