Тактикийн сургууль зохион байгууллаа

FB_IMG_1651725062940.jpg

ШШГЕГ-ын харъяа Хорих-415 дугаар нээлттэй, хаалттай ангид хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөний дагуу гамшиг осол, гал түймэр гарсан үед ямар арга хэмжээ авч ажиллах, гамшигт өртсөн иргэдийг аврах, Гал түймрийг хэрхэн унтраах талаар хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тактикийн сургуультай холбогдуулан тус газрын 48 ажилтан алба хаагчдад галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгийн голомтод аврах ажиллагаа явуулах, Гал унтраах дадлага сургуульд оролцох бүрэлдэхүүний үүрэг оролцоо сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.

Тус дадлага сургуульд Хорих-415 дугаар ангид хүмүүжиж байгаа 125 хоригдлыг хамруулсан.

Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангиас 23 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.

scroll to top