ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

277169822_3159291660949114_8811128141444206795_n-1.jpg

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд зохион байгуулах сурталчилгааны өдөрлөгийн хуваарийн дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийн төв талбайд 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00-15:00 цагийн хооронд өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

Тус Өдөрлөгт дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг хамруулан 210 иргэнд газар хөдлөлтийн гамшгийн сурталчилгаа тараах материал 210 ширхэгийг өгч, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангид ашиглагдаж байгаа гамшгийн үед аврах ажиллагаа явуулдаг багаж хэрэгслийг суталчилан таниулж мэдээлэл хийсэн.

Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай оролцсон.

Мөн автомашины чанга яригчаар дүүргийн иргэдэд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагад идэвхтэй хамрагдах хамрагдах уриалгыг хүргэж ажилласан.

scroll to top