Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

FB_IMG_1637718208221.jpg

Багахангай дүүргийн Онцгой комиссын даргын 2021 оны Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 08 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт дүүргийн Эрүүл мэндийн төвд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа. Тус бэлэн байдлын үзлэгээр ажилтан алба хаагчдын хувийн бэлтгэл, албаны автомашин техник, багаж хэрэгсэл, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, коронавируст халдвар (Ковид-19)-ын үед ажиллах төлөвлөгөө мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд үзлэг хийж үнэлгээ дүгнэлт өглөө.

scroll to top