Бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

FB_IMG_1637574470672.jpg

Багахангай дүүргийн Онцгой комиссын даргын 2021 оны Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 08 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07:00 цагт Хэв журам сахиулах алба буюу дүүргийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнийг Яаралтай цуглар дохиогоор ажиллуулж бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа. Тус бэлэн байдлын үзлэгт дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр, Засаг даргын орлогч Г.Дагвадорж, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Б.Цогбадрах нар оролцож алба хаагчдын хувийн бэлтгэл, албаны автомашин техник, багаж хэрэгсэл, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд үзлэг хийж үнэлгээ дүгнэлт өглөө.

scroll to top