НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СЭТГЭЛЗҮЙН СУРГАЛТ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

FB_IMG_1636879041876.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын Давтан сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн сэтгэл зүйч нийгмийн ажилтан а/д Ц.Энхтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын биe бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн а/х Ш.Айжан нар 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдад ажлын байрны харилцаа, хандлага, сэтгэлзүй, стресс тайлах арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Сургалттай холбогдуулан хандлагаар анагаах тухай фокус ярилцлага хийгдэж тус сургалт үр дүнтэй хийгдэж дууслаа.

Тус сургалтад Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 22 алба хаагч оролцлоо.

scroll to top