Гал түймэр унтраах тактикийн дадлага, сургалт зохион байгууллаа

FB_IMG_1636726174870.jpg

Тактик, тархалтын сургууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян сум ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газартай хамтран Гал түймэр унтраах ангийн тактикийн дадлага, сургалтыг зохион байгууллаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас үүдэн тухайн байгууллагын гал зууханд нуралт үүсэж 2 ажилтан гэмтсэн, өвчтөний 1 дүгээр байранд гал түймэр гарч хорт хий утааны улмаас 2 хүн угаартсан цагийн байдалд Гал түймэр унтраах, аврах ангийн болон тухайн байгууллагын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж аврах, гал түймэр унтраах ажлыг хослуулан явуулж тактикийн алдаа дутагдалгүй ажиллан 4 иргэнийг аврах, гарсан гал түймрийг шуурхай унтраах ажлыг зохион байгуулж дадлага сургуулийг үр дүнтэй хийж гүйцэтгэлээ.

Гал түймэр унтраах, аврах анги хүрэлцэн ирэхээс өмнө тухайн байгууллагын гал түймэр, гамшиг ослын үед ажиллах бүлэг ажил үүргийн хуваарийн дагуу үүссэн цагийн байдалд шуурхай ажиллаж обьектын цахилгааныг салгах, өвчтөнүүдийг тухайн обьектоос гаргах, бүртгэх, гал унтраах автомашин тухайн обьектод саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх, гамшиг осол, гал түймэрт өртөгсдийг аврах, эмгэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг түргэн шуурхай мэргэжлийн түвшинд зохион байгуулж дадлага сургалтанд идэвхтэй хамрагдлаа.

Тус дадлага сургуульд тухайн байгууллагын 45 ажилтан алба хаагч, 123 өвчтөн, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 18 алба хаагч хамрагдлаа.

scroll to top