Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад алба хаагчдыг хамрууллаа

FB_IMG_1634307976064-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн алба хаагчдад мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан сургалт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтыг нийслэлийн Аврах ангийн эмч-сэтгэл зүйч багш нарын 3 алба хаагчийн бүрэлдэхүүн зохион байгууллаа. Амилуулах суурь тусламж, автомат тохируулгатай фибрилляторын тусламжтай тусламж үзүүлэх, аврах амьсгал хийх аргууд, түлэгдэлт, хөдлөлтийн үеийн анхны тусламж, цус алдалт, ясны хугарал, мултралын үеийн анхны тусламж болон бусад сэдвүүдийн хүрээнд онол, дадлагыг хослуулан тус сургалт зохион байгуулагдлаа.

scroll to top