ИРГЭД ОЛОН НИЙТЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА

243211148_1219818508538986_2503945094703199842_n.jpg

Дэлхийн хуурай газрын амьтдын талаас илүү хувь нь 🌲ойд амьдардаг. Ойгоос идэш тэжээлээ олж, ойгоор гэрээ хийж бас ой модоо хамгаалж байдаг. Ой мод гэдэг 🐿амьтдын хувьд амь амьдрал нь. Гэтэл хүний санамсар болгоомжгүй хийсэн үйлдэл, алдсан галаас болж түймэрт өртөн шатдаг. Түймэрт хамгийн түрүүнд амьтад л өртөж энддэг. 🦨Амьд үлдсэн хэд нь идэш тэжээлгүй, амьдрах орон гэргүй болж туйлдан ядарч, суурьшлын бүсээс хоол хайж явдаг. ⬇️Ийм дүр зургийг та бид сүүлийн жилүүдэд нэлээдгүй харах болсон. Энэ нь хүмүүс биднийг 🌿ой мод, ойн амьтдаа хайрлаач ээ, болгоомжтой байгаач ээ гэж сануулж буйн дохио юм шүү! Алдсан гал чинь ойн амьдралыг үгүй хийдэг гэдгийг санаарай. АЛДВАЛ ГАЛДАНА.

scroll to top