Мэргэжилтнүүдийн цахим сургалтыг зохион байгуулав.

241833847_386047706582214_2306278518587003538_n.jpg

Тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай,  хүртээмжтэй хүргэх, сургалт, сурталчилгааны ажлын зохион байгуулалт, үр дүнг сайжруулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  бүтцийн нэгжүүдийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, сургагч багш нарын нэгдсэн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар байгууллагын мэдээ мэдээллийг сошиал орчинд идэвхижүүлэх, пэйж хөтлөх,  контент хөгжүүлэлт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага мэдээлэл өгөхөд анхаарах зарим асуудлын хүрээнд мэргэжлийн байгууллагын багш нар хичээл зааж, туршлага солилцсон юм.
Сургалтын үйл ажиллагаанд Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан оролцож цаг үеийн асуудлаар алба хаагчдад үүрэг чиглэл өглөө 

scroll to top