“ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ОНЛАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

241833847_386047706582214_2306278518587003538_n.jpg

Америкийн нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр 2020-2022 онд нийслэлийн 8 хороонд хэрэгжиж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн үйл ажиллагааны төлөвлөлтийн уулзалт цахимаар боллоо.Тус уулзалтад төслийн зорилтот хороодын ажлын хэсгийн гишүүд, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах болон бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд тус тус хамрагдан оролцлоо. Энэхүү уулзалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын агуулгаар иргэд, олон нийтэд сургалт зохион байгуулах, “Эрсдэлгүй өрх-аюулгүй хөрш” аяныг зохион байгуулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг төслийн зорилтот 8 хороонд зохион байгуулж хэрэгжүүлэх, төлөвлөгөө гаргахад санал солилцлоо.

scroll to top