Алба хаагчид амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах мэдлэг ур чадвараа дээшлүүллээ

FB_IMG_1631361001636.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2021 оны бие бүрэлдэхүүнд сургалт бэлтгэлийг зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал сөнөөгч амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр сургалтыг нээж, бүрэлдэхүүнд амжилт хүсч, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ажил үүргээ хэрэгжүүлэхдээ анхаарах зарим асуудлаар үүрэг чиглэл өгсөн.

           Сургалтанд хамрагдаж байгаа алба хаагчид DRAEGER PSS 3000 ангиллын амьсгалын бие даасан төхөөрөмжийн техник үзүүлэлт, хэрэглэх заавар, Шахсан агаарын баг SCA-680 нүүрэвч маск, DRAEGERMAN PSS уушигны автомат тодорхойлолт, Гамшиг осол, гал түймрийн голомтод ажиллах үед амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах тооцоо. /аргачлал/, Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн мэдлэг олгох, Амьсгалын бие даасан төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын тусгай зориулалтын хувцсанд үзлэг хийх, Гал түймэр, гамшиг ослын үед Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах хэсгийн зохион байгуулалтад орж ажиллах, сургалтын сэтгэл зүйн зурваст дадлага хийх зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг эзэмшсэн байна.

Хорт хий, утаатай орчинд ажиллах сургалт дадлага Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн хээрийн сургалтын талбайд үргэлжлэн явагдаж дадлага сургалтанд оролцсон алба хаагчид танхимаар олж авсан мэдлэгээ сайжруулан бататгаж, багаар ажиллах чадвар болон албаны сэтгэл зүй, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байна.

Дадлага сургалт төлөвлөгөөний дагуу тактик техникийн алдаа дутагдалгүй, чанар үр дүнтэй зохион байгуулагдаж дууссан байна.

scroll to top