ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

241159916_881987742523249_395972879743688059_n-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 31-нд баталсан “Үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн ажлын хүрээнд 2-р хороонд байрлах тогтоол ус болон нүүрсний уурхайн карьерт тогтсон их хэмжээний усны ойр орчмоор хяналт шалгалт хийж, үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхүүдэд  шуурхай албаны автомашины чанга яригчаар нийт давхардсан тоогоор 150 айл өрхийн 521 иргэдэд чанга яригчаар сэрэмжлүүлэг яриа таниулга, заавар зөвлөмжийг 2 удаа 312 ширхэг санамж тараах материал хүргэж ажиллалаа. Мөн 2-р хороонд баригдсан автозамын ус зайлуулах 1.3 км урт суваг шуудуу хийж гүйцэтгэж байгаа байдалд хяналт тавин, хүүхэд багачуудыг усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, иргэдийг малаа нуурын ойролцоо бэлчээхгүй байх талаар 2 цэгт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хийж байрлууллаа.  

        

scroll to top