УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

240129841_439307424058821_1540035311102721667_n.jpg

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдаанаас өгсөн үүргийн дагуу тус хэлтсийн офицер бүрэлдэхүүн нар 1,2 хороодын 4 хэсгийн ахлагч нартай хамтран Үнэгтэй, Алтгана, Хангамж, Нуур, Цайдам, Замчин, Бор-үзүүр гэр хорооллын 7 байршилд байрлах айл өрхийн пийшин зуух, яндангийн бүрэн бүтэн байдал, нүүрс болон сайжруулсан шахмал түлшний зөв галлагаанд анхаарах талаар заавар зөвлөгөө өгч шуурхай албаны старекс 03-05 УНЦ автомашин ашиглан чанга яригчаар сэрэмжлүүлэг яриа таниулга, заавар зөвлөмжийг 1 удаа хүргүүлэн зохион байгуулах арга хэмжээнд 119 айл өрхийг хамруулан 398 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэн, заавар зөвлөмж бүхий 284 ширхэг тараах материал хүргүүлсэн байна.

scroll to top