ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД БОЛОН ТУСГААРЛАН ЭМЧЛЭХ БАЙРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

219758757_1255729321541934_6923712296111646795_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 онд баталсан “Эрүүл мэндийн төвүүд болон Тусгаарлан эмчлэх байруудын барилга байгууламжид “Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын бичиг баримтын  хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж”-ийн хяналт шалгалтыг Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, дэд хурандаа Т.Ичинноров, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Өлзийсайхан нар Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн ажилтан Г.Гантуяа, нярав Б.Энхцэцэг нарыг байлцуулан  2021 оны 08 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтанд  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төв нийт 1 аж ахуйн нэгж, байгууллагын обьект хамрагдаж 5 зөрчил дутагдал илрүүлэн 1 зөрчлийг газар дээр нь арилгуулж Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага-1-ийг бичиж хүргүүлэн зөрчил дутагдал арилгах талаар ажил зохион байгуулахыг холбогдох албан тушаалтанд танилцуулж ажлын байрны галын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

scroll to top