Гал түмрийн аюулаас урьдчилан сэргийлье

20210630_214150.jpg

Нийслэлийн хэмжээнд 2021 он гарсаар 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар объектийн гал түймрийн 846 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн байна.

Он гарсаар гал түймэрт өртөж 20 иргэн (14 том хүн, 6 хүүхэд) нас барж, 21 (17 том хүн, 4 хүүхэд) түлэгдэж гэмтсэн байна.
Дээрх хугацаанд гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 1,6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48,3 хувиар буурсан байна. (2020 оны мөн үед 3,1 тэрбум төгрөгний хохирол учирсан).
Дээрх хугацаанд гал түймрээс 590 иргэнийг аварч, 42 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар бороотой цаг агаарын температур сэрүүхэн байх тул иргэд та бүхэн:

-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,

-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,

-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,

-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,

-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

scroll to top