ОЙ ХЭЭРИЙН БОЛОН ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ ШАЛГАЛТААР АЖИЛЛАЛАА

FB_IMG_1621168884434.jpg


Хаврын хуурайшилттай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Өлзийсайхан, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч М.Болотбек, бэлтгэл ээлжийн 4 алба хаагчийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Алтгана, Үнэгтэй уул, Хээхрийн хоолой, Алсын худаг, Гөлтгөнө, Гэр овоо, 2 дугаар хорооны Магнайн бууц, 5-ын гүүр, Балжирын энгэр, Хангайн хөндий чиглэлээр тал, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.
Түймрээс урьдчилан сэргийлэх ажлаар явах хугацаанд тал, хээрийн бүсэд байрлах 3 ААНБ, 6 малчин өрхийн нийт 14 иргэнд заавар зөвлөмж өгч 17 гарын авлага материал тарааж ажилласан.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт тал, хээрийн түймрийн зөрчил дуудлагагүй байна.
Нийт 38 км замыг Старекс автомашинтай туулж 6,65 л бензин зарцуулсан.

Хаврын хуурайшилттай өдрүүдэд бэлтгэл ээлжийн алба хаагчид салааны захирагчийн удирдлаган дор өдөр бүр эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

scroll to top