ИРГЭД ОЛОН НИЙТЭД ӨНЖМӨЛ ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

182041362_2801421196790129_2829885491709172504_n.jpg

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байдаг.

“Түймрийн аюултай үе” гэж жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Иймд шар өвс болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг анхаарна уу !!!

-Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
-Гэр хорооллын болон зуслангийн чиглэлийн айл өрхүүд хашаагаа цэвэрлэх зорилгоор өнжмөл өвсөө шатаахгүй байх;
-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
-Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,
-Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах,
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ШАР ӨВС БОЛОН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС урьдчилан сэргийлэхийг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

scroll to top