ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

182096810_1123257698195068_2625030703619779161_n.jpg

ХАЧГААР ДАМЖДАГ ХАЛДВАРТ  ӨВЧИН

Дэлхий дахинд  хачгаар дамжин халдварладаг нян, вирус, эгэл биетэн, риккетсиэр үүсгэгддэг 28 төрлийн өвчин бүртгэгддэг.  Манай улсад хачигт энцефалит өвчин бүртгэгддэг байсан бол 2003 оноос хачигт боррелиоз,  2005 оноос хачигт риккетсиоз өвчнүүд шинээр  оношлогдож,  халдварт өвчний бүртгэл, мэдээлэлд оруулсан.

1.     Хачигт энцефалит өвчин

Хачигт энцефалитнь флавивирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж , төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн  эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.  

Үүсгэгч: Үүсгэгч вирус нь Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй. Алс Дорнодын хачигт энцефалитын вирусээр үүсгэгдсэн энцефалит нь эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг. Манай улсад Сэлэнгэ аймгаас түүвэрлэсэн Ixodes persulcatus зүйлийн хачигнаас Сибирийн дэд хэв шинж болох Васильченко, Заусаев омгийг, мөн Булган аймагт хачигт энцефалитаар өвчилсөн өвчтөнөөс Алс Дорнодын дэд хэвшинж болох  TBEV-MN-2008 омгийг тус тус ялгасан.

Тархалт:Манай улсад Ixodes persulcatus зүйлийн хачиг нь Хэнтий, Хангайн нурууны ой модтой бүс нутагт тархсан бөгөөд хачгийн тоошил, халдварын тархалт нь газар бүрт харилцан адилгүй. Судлаачид уг хачгийн халдварын тархалт манай оронд 3.4% гэж тодорхойлсон. Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачиг Ixodes persulcatus-ын 71  байгалийн голомт байдгийг эрдэмтэд тогтоосон.  

2003-2013 онд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн. Булган аймгийн Бугат, Тэшиг, Хишиг-Өндөр, Хялганат, Булган, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Мандал, Орхонтуул, Түшиг, Шаамар, Дулаанхаан, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Дадал, Хэрлэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, Баянхонгор аймгийн Өлзийт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагааннуур, Мөрөн, Чандмана-Өндөр, Архангай аймгийн Их тамир, Орхон аймгийн Баян-Өндөр зэрэг ойн бүсийн сумд болон Улаанбаатар хотод хачигт энцефалит бүртгэгдсэн байна. 

Халдвар дамжуулагч, тээгч: Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг. Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг, зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.

Халдвар дамжих зам: Халдвар  хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед         вирусыг цусанд дамжуулах мөн хоол боловсруулах замаар(халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах) халдварлана. 

Өртөмхий бие: бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй

Нууц үеийн хугацаа: 7-14 хоног

Улиралчлал:  Нийт өвчлөлийн 51,9 % нь 6-8 дугаар сард бүртгэгддэг.

Эмнэл зүйн шинж тэмдэг, хэлбэрүүд:Эмнэл зүйн хэлбэрээр халууралтын, менингитын, менинго-энцефалитын, голомтот энцефалитын, менингоэнцефаломиелитийн, полирадикулит,  невритийн гэж ангилдаг. Хугацаагаар ньцочмог,ужиг, архаг,  зэрэглэлээрхөнгөн, дунд зэргийн, хүнд, маш хүнд, хүндрэлээр өвөрмөц хүндрэл (архаг энцефалит, тодорхой эрхтэний саажилт, тэнэгрэл), өвөрмөц бус хүндрэл (зүрхний булчингийн шигдээс,  уушигны  хатгалгаа) гэж ангилна. Эхэндээ толгой бага зэрэг өвдөж, нойр муудна. Бие суларч, мэдрэлийн ёзоор өвдөнө. Ид үедээ 39-40 хэм халуурна. Нүүр улайж, нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч, хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд сул саажилт үүсч, өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх, хөдөлгөөн хийж чадахгүй болж, хүзүүний булчин суларсанаас толгойгоо эгц тогтоож чадахгүй толгой унжих шинж илэрдэг. Онцлог нь архагших ба үүний илрэл нь эпилепсийн уналт ба  саажилт улам гүнзгийрдэг.

Эмчилгээ: Өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.

·         Хачигт энцефалитын эсрэг иммуноглобулиныг кг жинд 0,1 мл тунгаар бодож өдөрт 2 удаа булчинд 4 хоног тарина.

·          Иодантипириныг  0.2 -аар өдөрт 3 удаа 5 өдөр, 0,2 грамаар өдөрт 3 удаа 3 өдөр, 0,1 г өдөрт 2 удаа 5 өдөр хоолны дараа  уулгана.

·         Неовир 12.5%-2.0 булчинд 48 цагийн зайтай 5 удаа тарина.  

·         Виферон-3-ыг 1 сая МЕ өдөрт 2 удаа 10 хоног тарина.  

·         Реаферон-ЕС ( интерферон  ) 500000МЕ өдөрт 2 удаа 10 хоног

·         Амоксициллин 0.5 өдөрт 3 удаа халуун хэвдээ болтол  хэрэглэнэ.

Шинж тэмдгийн эмчилгээ:Хүнд үед дархлал сэргээх, хордлого тайлах,  тархины хаван бууруулах ба цусан хангамж  сайжруулах бэлдмэлүүд ба хорт бодисыг саармагжуулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй фермент эмчилгээг өргөн  хэрэглэнэ.

2.             Хачигт боррелиоз өвчин

Хачигт боррелиоз ньборрелийн төрлийн спирохетоор үүсгэгдэж, иксодын хачгаар дамжин халдварладаг, мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс, үе мөч, тулгуур эрхтэний эмгэгээр илэрдэг хурц ба архаг явцтай байгалийн голомтот халдварт өвчин юм. 1975 онд АНУ-ын Лайм хотод энэ өвчнийг анх бүртгэгдсэний дараа Лаймын өвчин гэж нэрлэх болсон.

Үүсгэгч: Spirochaeteceae-ын овгийн Borrelia төрөлд хамаардаг, агааргүйтэн нян, дотроо 3 төрөлтэй. Манай улс болон дэлхий дахинд B.gariniiB.afzelii зэргээр үүсгэгдсэн халдвар зонхилон тохиолддог. Хачигт боррелиоз, хачигт энцефалит  өвчний дамжуулагч хачиг нь адил тул газар зүйн тархалт үндсэндээ давхацдаг.

Халдвар дамжуулагч, тээгч: Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг Ixodes persulcatus, ойн хачиг Ixodes ricinus төрлийн 2 зүйлийн хачиг аль ч шатандаа өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлнэ. Чоно, үнэг, буга, бор гөрөөс, үхэр, ямаа, хонь, нохой, оготны төрлийн мэрэгчид эдгээр хачгийн тээгч болдог.

Халдвар дамжих зам: Боррелиор халдварлагдсан хачигт хазуулахад хачгийн шүлсээр дамжин хүнд халдвар дамжина.

Өртөмхий бие: Бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй.

Нууц үеийн хугацаа:  дунджаар 14 хоног

Улиралчлал: Нийт өвчлөлийн50,3% нь6-8 дугаар сард бүртгэгддэг

Эмнэл зүйн шинж тэмдгүүд: Хачигт хазуулсанаас хойш дунджаар 14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ. Эмнэл зүйн хувьд эрхтэн тогтолцооны гэмтлээр нь мэдрэлийн, арьсны, үе мөч, тулгуур эрхтэний, зүрхний хэлбэр гэж ангилдаг.

Эмчилгээ: Цочмог явцтай үед цефтриаксон 1.0.ед 12 цагаар судсанд эсвэл булчинд 7 хоног, амоксициллин0.75 өдөрт 3 удаа 7 хоног, цефтриаксон 1.0.ед 12 цагаар судсанд эсвэл булчинд 7 хоног, доксициклин 0.2 өдөрт 2 удаа 7 хоног, ужиг явцтай  үед амоксициллин 0.5 өдөрт 3 удаа 10 хоног, доксициклин 0.1 өдөрт 2 удаа 10 хоног, цефтриаксон 1.0.ед 12 цагаар судсанд эсвэл булчинд 7 хоног, доксициклин 0.1 өдөрт 2 удаа 10 хоног, архаг  явцтай хачигт боррелиозын үүсгэгчийн эсрэг эмчилгээнд цефтриаксон 2.0.ед өдөрт нэг удаа судсанд эсвэл булчинд 10 хоног, доксициклин 0.1 өдөрт 2 удаа 10 хоног тус тус эмчилнэ. Хүнд үед дархлал сэргээх, хордлого тайлах,  тархины хаван бууруулах ба цусан хангамж  сайжруулах бэлдмэлүүд ба хорт бодисыг саармагжуулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй фермент эмчилгээг хэрэглэнэ.

3.     Хачигт риккетсиоз өвчин

Хачгийн толбот чичрэгийн бүлэгт багтдаг риккетсиэр үүсдэг өвчнүүдийн нэг бөгөөд өндөр халуурах (39.5-40 хэм), арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрдэг, эсийн дотор шимэгчлэн амьдардаг rickettsia бактериар үүсгэгддэг байгалийн голомтот  халдварт өвчин юм.  

Тархалт: Хачигт риккетсиоз нь дэлхий дахинд өргөн тархсан халдвар юм. Толбот чичрэгийн бүлэгт хамаарах хачигт риккетсиозуудын үндсэн агуулагч Dermacentor, Haemaphisalis, Ixodes, Amblyomma төрлийн хачиг нь мэрэгч, шавж идэштэн, туурайтан, ууттан, бусад сүүн тэжээлтэн, шувуудад шимэгчилдэг. Хачигт риккетсиозын халдвар нь хачгийн үе удам, хөгжлийн аль ч үе шатанд дамждагаараа тархвар судлалын холбогдолтой. Dermacentor төрлөөс D.nuttalli, D.marginatus, D.silvarum, Haemaphisalis төрлөөс H.concinna зэрэг хачгууд өргөн тархсан. ОХУ-ын Сибирь, Алс Дорнод, Казакстан, Киргизстан, БНХАУ, Монгол улсад Rickettsia sibiricaзүйлээр үүсгэгдсэн риккетсиозийн байгалийн голомт тэмдэглэгдсэн.

Халдвар дамжуулагч, тээгч: Манай оронд хачигт риккетсиоз өвчний дамжуулагч нь Dermacentor nuttalli буюу бэлчээрийн хачиг юм. Мал, малын бэлчээртэй ойр дөт амьдардаг зэрлэг мэрэгчид халдварласан хачиг шимэгчлэх үед өвчний үүсгэгчийг агуулдаг бөгөөд тарвага, зурам, үхэр огдой, хадны оготно, алагдаахай зэрэг амьтад хачигт риккетсиозын үүсгэгчээр халдварладаг. 

Зураг 2. Хачигт риккетсиозын дамжуулагч Dermacentor nuttalli хачиг

Халдвар дамжих зам: Риккетсиэр халдварлагдсан хачигт хүн хазуулахад хачгийн шүлсээр дамжин риккетси хүний биед нэвтрэн ордог.

Өртөмхий бие: Бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй.

Нууц үеийн хугацаа: дунджаар 7-14 хоног

Улиралчлал: Нийт өвчлөлийн 50 гаруй хувь нь 4-5 дугаар саруудад бүртгэгддэг.

Эмнэл зүйн шинж тэмдэг: Халуурах, толгой өвдөх, биеэр гөвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Явцаар нь:  нийтлэг ба нийтлэг бус хэлбэр

Хугацаагаар нь:   а. цочмог   б. ужиг  в. архаг

Зэрэглэлээр нь :  хөнгөн, дунд зэргийн, хүнд  гэж ангилна.

Гол шинж тэмдэг:

1.     Хачиг хазсан хэсэгт анхдагч бүрдэл (первичный аффект) үүсэх

2.     Үрэвслийн ойролцоох тунгалагийн булчирхай  үрэвсэх(лимфаденопати)

3.     Арьсаар тууралт гарах зэрэг  үндсэн гурвал шинжээр илэрнэ.

Хачиг хазсан хэсэгт 2 мм-3см диаметр бүхий анхдагч бүрдэл  үүсэх ба гол төлөв их бие, толгой, хүзүү, мөчид дээр байрлалтай байна. Тууралт эхлээд мөчид дээр, дараа нь их бие, хүзүү, эцэстээ нүүрэн дээр гардаг. Энэ нь толбонцор, гөвдрүүт, цэгчилсэн цусархаг зэрэг олон хэлбэртэй байх ба ихэнх тохиолдолд толбот тууралтууд байдаг.  Өвчин хурц эхэлнэ. 20 хувьд  урьдал үе илэрнэ. Бага зэрэг халуурна (38-38,90С). Толгой, үе, мөч булчингаар өвдөнө. Хоолны дуршил, нойр өөрчлөгдөнө. Дотор муухай болох, бөөлжүүлэх, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрч болно. Нүүр, зөөлөн тагнай, хүүхэн хэл улайх, нүдний салст бүрхүүлд цус харвалт үүсэх шинжүүд багагүй тохиолдоно. Мөн судасны цохилтын тоо  цөөрөх, цусны даралт буурах,  хэл цайвар өнгөтэй хуурай байх, хэвлий зөөлөн, элэг, дэлүү томрох шинжүүд  илэрнэ.

Оношлогоо. Байгалийн идэвхитэй голомт ба өвчтний хачигт хазуулсан өгүүлэмж байх, эмнэлзүйн шинжүүд илрэх.

ЭмчилгээҮүсгэгчийн эсрэг тохирох антибиотикийг хэрэглэнэ. Өвчтөн хөнгөн үед  доксициллин гидрохлорид 0,1гр-аар 12 цагаар, эсвэл хлорамфеникол 0,5 гр 6 цагаар 5-7 хоног ууж хэрэглэнэ. Дунд зэргийн ба хүнд үед  цефазолин, гентамицин, пенициллин зэрэг өргөн хүрээний антибиотикуудыг булчинд ба судсанд тарьж хэрэглэнэ.

Хүнд үед дархлаасэргээхбаинтерферонынийлэгжилтийгидэвхжүүлэхзорилгооринтерферон (реаферон, лейкинферонзэрэг) эмчилгээгбулчиндтарих. Хордлого тайлах  эмчилгээнд  ихэвчлэн рингерлактат, глюкоз, натрихлорид, реамбериныуусмалуудыгхэрэглэнэ. Тархиныхаванбууруулахбашээсхөөхэмчилгээхийнэ. Тархиныцусанхангамжсайжруулахад: пирацетам 50 мг /кг/ тунгаархоногт 3 удаасудсандтарина.

Хачигт халдвараас сэргийлэх талаар ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг :

Хүн амын дунд хийх хачигт халдвараас сэргийлэх талаарх сургалт сурталчилгаанд дараах зүйлсийг зайлшгүй хамруулна. Үүнд: 

1.  Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх

2.  Орон гэр, ажлын байр, сувилал,  зуслангийн газар, зам харгуйн ойр орчмын ой мод, цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгхэн газрын  голомтот бүсийн өвс, ургамал дээрх өлсгөлөн хачигт устгал хийх

3.  Албан ёсоор зөвшөөрөгдсөн шавж, хачиг дайжуулагч бодисын шошгон дээрх зааврын дагуу гадуур хувцас, даавуун гадаргыг шүрших (дайжуулагч бодис хэрэглэхэд хувцсан дээрх хачиг 3-5 минутын дараа хазах чадвараа алдаж хувцаснаас унадаг)

4.  Хачгийн идэвхижлийн үед өдөр тутамд биедээ хачиг орсон эсэхийг шалгах

5.  Хөдөө болон ойд явахдаа тод өнгийн урт ханцуйтай цамц, куртка, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгыг гутлын түрүүний дотуур хийх, ойгоос гарсны дараа өөрийн болон бусдын хувцсанд наалдсан хачгийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих

6.  Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед бэлчээрийн хачигт хазуулахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх

7.  Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр 76% спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) хөвөнд шингээж ариутган цэвэр боолт хийх

8.  Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах

9.  Хачигт хазуулсан хүнд сэргийлэх зорилгоор иодантипиринийг 0,3 гр-аар өдөрт 3 удаа 2 өдөр, 0,2 грамаар өдөрт 3 удаа 2 өдөр, 0,1 грамаар өдөрт 3 удаа 5 өдөр хоолны дараа нийт 45 шахмалыг уулгах  

10.  Хүн амын дунд хачигт халдвараас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах

Зөвлөмж:

1.     Харьяа хүн амын дунд бүртгэгдэж байгаа хачигт халдварын өвчлөлийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний мэдээллийн үйл явдалд суурилсан тандалтын мэдээллээр тогтмол ирүүлж байх

2.     Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд хачигт халдварын оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээ, тандалтын талаар сургалт зохион байгуулах

3.     Харьяа хүн амын дунд хачгаар дамжих халдварууд түүнээс сэргийлэх, хачигт хазуулсан тохиолдолд хачгийг зөв авах талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах

4.     Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл аймгийн хачигт энцефалит, хачигт борреиозын нутагшмал тархалттай сумд, газруудад өндөр эрсдэлтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин дархлаажуулах  

scroll to top