Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын  нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 градус, баруун аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байрны гаднах авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3.5 км зам туулан 13:05 цагт очиж, 10 минут ажиллаж, иргэн Г-ын “Приүс-10” загварын автомашины бүхээгт гал гарч байсныг унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 2 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 15:22 цагт очиж, 20 минут ажиллаж, иргэн Б-ын 3 микроавтобус шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 1 дүгээр гудамжинд иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 15:47 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн  14 дүгээр гудамжинд иргэн М-ийн граш шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар  3.5 км зам туулан 01:05 цагт очиж 57 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top