ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

131890110_3750351951670107_459847034965155147_n.jpg

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах зорилгоор байгуулагдсан дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын тасгийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр удирдах дээд шатны байгууллагаас ирсэн үүрэг чиглэлийг дүүрэг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автозамын хяналтын шалган нэвтрүүлэх пост, 1, 2 дугаар хороодын төв зам талбай, баталгаат бус зам орчимд Цагдаагийн хэлтэстэй хамтран шуурхай албаны 4 автомашинтайгаар чанга яригч ашиглан “Маскаа зүүе, гараа ариутгая” аяны хүрээнд иргэдийн биеийн халууныг хэмжиж асуумж бөглүүлэн заавар зөвлөмж өгч хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн “Covid 19” цар тахлын халдварын үеийн баримтлах дүрэм журам сэрэмжлүүлэг бүхий самбарыг дүүргийн 1, 2 дугаар хорооны хүн ам олноор зорчдог гудамж талбай, худалдааны байгууллагын ойр орчим 6 цэгт байрлуулан дүүргийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хороодын цахим хаягуудар иргэд олон хүргүүллээ.

scroll to top