БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ

124457367_290060562211082_3566445721627257366_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх” тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 07:00 цагт хэлтсийн бие бүрэлдэхүүнийг яаралтай цугларах дохиогоор ажиллуулан холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлийг өгч, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгалаа.

Энэ хүрээнд: Гамшгийн тухай хуулийн 10.3, 10.4 дэх заалтын дагуу хүнсний дэлгүүр, супермаркет, шатахуун түгээх станц, хэвлэл мэдээлэл, буяны үйл ажиллагаа , хүнсний зах, хүнсний үйлдвэрүүд, хот хооронд зөвхөн хүнсний тээвэр, худаг, эрчим хүч хэвийн ажиллана. Төрийн байгууллагуудын хувьд онцгой байдлын үед ажиллах нэр бүхий хүмүүсээс бусад нь хөл хорионд хамаарна гэсэнийг хэрэгжүүлэн, орон сууц, гудамж талбайд хяналт тавьж ажиллаж байна.

scroll to top