Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж эхэллээ

122303181_346374793116555_3509420690113817324_n-1.jpg

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015,  хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/102 дугаар тушаалын дагуу НОБГ-ын Дотоод, хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын тасгийн дарга хошууч Ж.Төмөрмандах, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн дэслэгч Д.Нямдорж нар Нэгдсэн менежментийн тогтолцоо  ISO 45001:2015, ISO 9001:2018 стандартын ерөнхий ойлголт,  байгууллагын төлөв байдал, мониторинг, шинжилгээ, хэмжилт, үнэлгээ, нэгдсэн менежментийн тогтолцооны хамрах хүрээ сэдвээр хэлтсийн нийт алба хаагчдад сургалтыг зохион байгууллаа.

        Олон Улсын стандартуудын баталгаажуулалтын аудитын үр дүнг үндэслэн дээрх стандартыг нутагшуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулах арга зүйн зөвлөгөө өгч, нэгдсэн менежментийн тогтоолцооны ISO 45001:2015, ISO 9001:2018 стандартын  ерөнхий шаардлагын хүрээнд нийт 47 шалгуур үзүүлэлтээр дотоод аудитын дүн шинжилгээ хийсэн байна.

scroll to top