ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

122120684_263757061684985_2478014466270778705_n.jpg

МАЛЧИД, ИРГЭД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2020 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.

        Иймд малчид болон мал бүхий иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх малаа ойр газар бэлчээх, жолооч тээвэрчид замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай бэлэн байдлыг хангаж, шатахуун сэлбэгийн нөөцтэй байх,  хаашаа явах гэж байгаагаа ар гэрийхэндээ заавал хэлэх, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, улмаар тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл гардаг тул шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасныг үндэслэн түр хугацаагаар хязгаарлахыг дүүргийн онцгой комисс, онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top