ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦСАНД УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

121487368_822942881846900_3990371050712071394_n.jpg

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулахтай холбогдуулан Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 80 дугаар ангийн бие бүрэлдэхүүний хүйтний улирлын хувцсанд шилжүүлэх урьдчилсан үзлэгийг зохион байгууллаа.

Хүйтний улирлын хувцасны үзлэгээр хувцас формын болон цэрэгжилт, жагсаалч байдлыг хангаагүй зөрчил заагдсан алба хаагчдад зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

Мөн алба хаагчдын цэргийн дүрмийн мэдлэгийг шалгаж, жагсаалын бэлтгэл сургуулилтыг зохион байгууллаа.

scroll to top