Олон төрөлт спортын тэмцээнд амжилттай оролцлоо

4-1-1024x576-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир- техник спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн баг тамирчид амжилттай оролцож дартсын төрөлд /багийн/ алтан медаль, эмэгтэй гийр өргөлтийн төрөлд алтан медаль, эрэгтэй гийр өргөлтийн төрөлд тусгай байр, эмэгтэй ширээний теннисний төрөлд хүрэл медаль, эрэгтэй тусгай байр, багийн ширээний теннисний төрөлд тусгай байр, волейболын төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай байлаа.

scroll to top