Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр тохиож байна

121071692_3488746127886525_8131523104567520295_o.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон Улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх ажлын хүрээнд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөгийн үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 13-ны 13:00-17:00 цагт дүүргийн төв талбайд Улаан загалмай хороотой хамтран зохион байгууллаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон Улсын өдөр”-ийг “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан доор “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги хөтөлбөр”, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх улмаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримт бичиг /Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгүүд, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, 2011 оны 339, 340 дүгээр тогтоол,  Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлын талаархи мэдээлэл хийж, аюулт үзэгдэл, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзүүлэн самбар зэргийг байрлуулан гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх ажил үүргийн дэс дарааллын заавар зөвлөмж таниулга бүхий тараах материал гарын авлага материалыг иргэдэд хүргэх, гал унтраах, аврах ангийн хэмжээнд ашиглагдаж байгаа шуурхай албаны автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үзүүлэн гаргаж хүчин чадал, ашиглах зориулалтын талаар тайлбарлан таниулах, гудамж, талбайд шуурхай албаны автомашины чанга яригч хэрэгслээр гарсан гамшиг осол, гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл байдлын талаархи мэдээ мэдээлэл, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар яриа таниулга хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Онцгой байдлын хэлтсээс шуурхай албаны 3 автомашин, түүний дагалдах техник хэрэгсэл, 12 албан хаагч, Улаан загалмайн хорооны 2 ажилтан, Хангай цогцолбор сургуулийн ахлах ангийн 18 сурагчид, 103 иргэн нийт 133 хүн  хамрагдаж цахилгааны аюулгүй байдал, хүн мал амьтны гоц халдварт өвчин, ковид 19 цар тахал, газар хөдлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн танилцуулга зэрэг нийт 4 төрлийн 500 ширхэг брошур гарын авлага тараасан.

scroll to top