ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ЭРЭЛЧ НОХОЙТОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

119760909_1536668556513190_3806468615714722548_n.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн албанаас ангийн гаралтай түүхий эд олж, илрүүлэх анхан шатны 45 хоногийн сургалтыг зохион байгуулсан.

   Сургалтад НОБГ-ын харьяа Гал түймэр унтраах, аврах 26, 35, 65, 80, 28, 64 дүгээр ангийн зургаан алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөж,  “Аврагч, нохой-хөтлөгч” мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.

Аврагчид эрэлч нохдод тээврийн хэрэгслүүдэд нохойны үнэрлэх чадварыг ашиглан ангийн гаралтай түүхий эдийг эрэн хайх, үзлэг хийх чадварыг эзэмшүүлсэн бөгөөд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын цэгт эрэлч нохойтой урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

scroll to top