Гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

119201578_2688931818029127_7345203563125815456_n.jpg

Дүүргийн Онцгой комиссоос үйл ажиллагаа зохион байгуулах тухай зөвшөөрөл авч Коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар, зөвөлөмжийг иргэдэд мөрдүүлж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагаас 16.00 цаг хүртэл дүүргийн 1 дүгээр хорооны төв талбайд дараах чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:

-Иргэдэд Коронавирустай холбогдуулан гарч буй Засгийн газар, Улс, Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шийдвэр, авч хэрэгжүүлүүлж буй арга хэмжээний талаар яриа таниулга хийж ажиллалаа.

-Бэлэн бай багцын видео хичээлийн гамшгийн аюул тус бүрээр иргэдэд таниулж, гамшиг аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, заавар зөвламжийг хүргэн ажиллалаа.

Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч тараах санамж, зөвлөмжийн материал, хэрэглэгдэхүүнийг ашиглаж 3.5 тн ГУАМ автомашины чанга яригчаар  мэдээлэл хүргэж ажиллалаа.

Уг нэгдсэн арга хэмжээнд 8 аж ахуйн нэгж байгууллагын 126 ажилтан албан хаагч, 75 иргэн хамрагдаж гал түймрээс урьдчилан сэргийлэх, цахилгааны аюулгүй байдлыг хангах зэрэг 2 төрлийн 150 ширхэг гарын авлага тараах материалыг иргэдэд хүргэж ажиллалаа.

scroll to top