ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ СУРГАЛТ, БЭЛТГЭЛИЙН ХОЁР ДАХЬ ҮЕИЙН НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА

119120560_2759875137582003_7492442593485506822_n.jpg

          Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 30 дугаар зүйлийн 30.3, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/309, 2019 оны А/416 дугаар тушаал, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/01 дүгээр тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсийн даргын 2020 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, хөтөлбөр батлах тухай А/01 дүгээр тушаал болон нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2020 оны 13/1142 тоот албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.

Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах хичээлийн хоёрдугаар үе шатыг нээж, алба хаагчид өөрсдийн мэдлэг чадвараа хөгжүүлэхэд онцгой анхаарч  суралцах, сургалтын чанарыг сайжруулах гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, шинээр батлагдсан дүрэм, журам, зааврыг судлуулах,  хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах, алба хаагч бүрт хичээлийн сэдэв өгч конспект бэлдүүлэх бусаддаа хичээл орох, ярих илтгэх ур чадварыг дээшлүүлж ажиллах, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд, мэргэжлийн зэргийн шалгалтад бэлтгэх хууль эрх зүйн болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд гол зорилгоо хандуулж ажиллах талаар нийт бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч ажиллалаа.

         Бие бүрэлдэхүүнд Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн дэслэгч Н.Галбаатар “Хувь хүний соёл”, ангийн захирагч, хошууч Г.Ганзориг “Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм, заавар, стандарт”, “Цэргийн хэрэг жагсаалын бэлтгэл”, салааны захирагч, ахмад Т.Эрдэнэцогт “Онцгой байдлын албаны товчилсон нэр”, салааны захирагч, ахлах дэслэгч М.Мөнхболд “Усанд живсэн хүнийг аврах, анхны тусламж үзүүлэх”, АБДТ-ийн засварчин ахлах ахлагч Т.Хүдэрчулуун “Биеийн тамирын бэлтгэлжилтийн нормативыг биелүүлэх” зэрэг сэдвээр онол 4 цаг, дадлага 2 цаг нийт 6 цагийн сургалт бэлтгэл явагдалаа.

scroll to top