ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД БЭЛЭН БАЙ БАГЦ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

118875858_626767528029463_3069647323412379839_n-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-нд баталсан Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, бүлгийн гишүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгон чадавхижуулах Бэлэн бай багц хичээлээр сургалт зохион байгуулах удирдамж, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-нд баталсан Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, бүлгийн гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах удирдамжийн ажлын хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн гишүүдэд хичээл сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Онол, дадлага хосолсон сэдвээр нийт 15 цагийн сургалтанд эрэгтэй-6, эмэгтэй-14 нийт 20 хүн хамруулан ажилласан ба сургалтын үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах зүйлсийн талаар үүрэг чиглэл өгч сургалтад хамрагдсан сайн дурын гишүүдэд Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилго бүхий “Бэлэн бай” багцаар хичээл заах эрх бүхий сургагч багшийн гэрчилгээ гардуулан ажлын амжилт хүслээ.

scroll to top