УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

119126143_712635209288103_1134910971357464561_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-нд баталсан “Сургалт дадлага зохион байгуулах тухай” А/84 дугаар тушаал, 13/1094 дугаар албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 10-нд баталсан “Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, “Үүрэг хүргүүлэх тухай” 13/1136 дугаар албан бичиг, дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-нд баталсан “Багахангай дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын удирдамж”-ийн ажлын хүрээнд дэслэгч Н.Галбаатар, ахмад Т.Эрдэнэцогт, ахлах дэслэгч М.Мөнхболд нар хорооны 3 хэсгийн ахлагч нартай хамтран дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Үнэгтэй, Алтгана, Хангамж гэр хорооллын гудамж талбай, томоохон худалдааны дэлгүүр, ус түгээх худаг зэрэг хүн цуглардаг газруудад гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх  зорилгоор пийшин зуухны бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний зөв галлагаанд анхаарах талаар заавар зөвлөгөө өгч шуурхай албаны старекс 03-05 УНЦ автомашин ашиглан чанга яригчаар сэрэмжлүүлэг яриа таниулга, заавар зөвлөмжийг 1 удаа хүргүүлэн зохион байгуулах арга хэмжээнд 64 айл өрхийг хамруулан 259 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэн, заавар зөвлөмж бүхий 190 ширхэг  тараах материал хүргүүлэн ажиллалаа.

scroll to top