УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН 02 ДУГААР АЛБАН ДААЛГАВРЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

118355812_705137903549648_4323998263661967535_n.jpg

           Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020-2021 оны хичээлийн жилийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэхтэй холбогдуулан  шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссын Хүн мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах ажлын хэсэг-ийг хуралдуулан хяналт шалгалтаар ажиллах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2020 оны “Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг томилох тухай” А/133 дугаар захирамжаар томилон хэрэгжилтийг ханган ажиллалаа. “Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах ажлын удирдамжийг боловсруулан Засаг даргын Эдийн Засаг нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор батлуулан холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.

         Хяналт шалгалтын ажлыг 2020 оны 80 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Засаг даргын Эдийн Засаг нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулан Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын тасаг, Онцгой байдлын хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Хангай цогцолбор сургуулийн хичээлийн 1,2 дугаар байр, 44 дүгээр цэцэрлэг, 207 дугаар цэцэрлэгүүдэд батлагдсан удирдамжийн дагуу хяналт, шалгалт, шалган зааварлах ажлыг зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

        Хяналт шалгалтын явцад дээрхи байгууллагуудад Эрсдэлийг бууруулж маскаа зүүцгээе!, Их хотын соёлыг хэвшүүлье! сэдэвт 2 трлийн сурталчилгааны наалт /стикер/-ыг анги танхим, сургууль цэцэрлэгийн орц гарц бүрт байршуулсан.

scroll to top