ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

FB_IMG_1597829026943.jpg

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 03, дүүргийн Онцгой комиссын даргын 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор УБ-Чойр чиглэлийн А/01-01 авто замд замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын тасаг хамтран тус замаар нэвтрэн өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл болон зорчигчдын ачаа тээшид 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 24 цагийн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

         Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл, иргэний ачаа тээшид үзлэг шалгалт хийж урьдчилан сэргийлэх гарын авлага, тараах материалыг хүргэн ажиллаж байна.

         Мөн дүүргийн вэб сайт болон Онцгой байдын хэлтсийн цахим хуудсанд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийг тогтмол байршуулж, Онцгой байдлын хэлтсийн урсдаг самбраар тухай бүр иргэдэд санамж сэрэмжлүүгийг хүргэж байна.

Иргэдийг ямар нэгэн байдлаар тарвага агнахгүй байх, нууцаар тээвэрлэхгүй байх талаар санамж зөвөлгөө өгч ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад тарвага агнасан болон тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн зөрчил дутагдал илрээгүй байна.

scroll to top