БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ЭД МАТЕРИАЛЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

91323746_242396516837215_288787124172357632_n.jpg

Багахангай дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кемекс ХХК-ны хамт олноос дэлхий даяар хурдацтай тархаад буй шинэ төрлийн короавирус буюу COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой комисст маск 400 ширхэг, гар ариутгагч 200 ширхэгийг тус бүр хүлээлгэн өгсөн байна.

Энэ хүрээнд Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хошууч Т.Ичинноров нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлсэн Кемекс ХХК-ны хамт олонд Онцгой комиссын зөвлөлийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэн, цаашдынх нь ажилд нь амжилт, эрүүл энхийг хүссэн байна.

scroll to top