УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

71751361_1205228413011468_9023105434193494016_n.jpg

Сайжруулсан түлш ашигладаг айл өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордолтоос урьдчилан сэргийлэх зөвлөн туслах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 1, 3 дугаар салааны бие бүрэлдэхүүн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн 2 дугаар  хороо Замчин, Нуур, Бор үзүүр, Цайдам гэр хорооллын айл өрхүүдэд тус ажлыг зохион байгуулж явууллаа.

Замчин, Нуур, Бор үзүүр, Цайдам гэр хорооллын 83 айл өрхийг хамрууллаа. Үүнээс байшинд амьдардаг 34 айл, гэрт амьдардаг 49 айл, төмөр зуухтай 49 айл, ханан пийшинтэй 34 айл, нам даралтын халаалттай айл 2 байсан.

Нийт 83 айл өрхийн 160 иргэнд сайжруулсан хатуу түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмж бүхий 83 ширхэг гарын авлага тараах материал өгч гал түймэр, угаарын хийн хордолтоос урьдчилан сэргийлэх зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Урьдчилан сэргийлэх ажлын явцад гал түймрээс урьдчилан сэргийлэх, цахилгаан хэрэгсэл, цахилгааны утасны аюулгүй байдал, пийшин зуухны аюулгүй байдал, үнс нурамаа ил задгай асгахгүй, зориулалтын тагтай саванд хийж байх, чанарын шаардлага хангасан утас, кабель хэрэглэх, разетканд хэт ачаалал үүсэхээс болгоомжилж олон төрлийн цахилгаан хэрэгсэл залгахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах талаар заавар зөвлөмж өглөө.

scroll to top