УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

72484925_217207839270493_7305124533042675712_n.jpg

2019 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу сайжруулсан түлш ашигладаг айл өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордолтоос урьдчилан сэргийлэх зөвлөн туслах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 2, 3 дугаар салааны бие бүрэлдэхүүн дүүргийн 1 дүгээр хороо Үнэгтэй, Алтгана гэр хорооллын айл өрхүүдэд тус ажлыг зохион байгуулж явууллаа.

Тус арга хэмжээнд Үнэгтэй, Алтгана гэр хорооллын 67 айл өрхийн 11 айл эзэнгүй цоожтой байсан ба нийт 56 айл өрхийг хамрууллаа. Үүнээс байшинд амьдардаг 17 айл, гэрт амьдардаг 39 айл, төмөр зуухтай 42 айл, ханан пийшинтэй 13 айл, цахилгаанаар ажилладаг халаалттай 1 айл байсан.

Нийт 56 айл өрхийн 184 иргэнд сайжруулсан хатуу түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмж бүхий 56 ширхэг гарын авлага тараах материал өгч гал түймэр, угаарын хийн хордолтоос урьдчилан сэргийлэх зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэлээ.

scroll to top