ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_1466.jpg

Багахагай дүүргийн “Ус ашиглалтын товчоо”-ны газарт гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай аргачлалаар хийснээр гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, чадавхыг сайжруулах үндсэн зорилттой. Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг байгууллагын холбогдох ажилтнууд болох нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион явууллаа.

Хүрэх үр дүн:

  • Тухайн байгууллагын Гамшгийн эрсдэлийн менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох.
  • Эрсдэлийг бууруулах санхүүжилт, сэргээн босголтын нөөцийн төлөвөлтийг олж харах.
  • Дэд бүтэц, технологийн аюулгүй байдал хангалтыг үнэлэх

Тухайн байгууллагад учирч болзошгүй аюул ослын улмаас ажилтны эрүүл мэнд амь нас, эд хөрөнгө болон бусад үнэт зүйлд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт хийх үндэслэл болно.

Гамшгаас хамгаалах тухай хууль /2017/-ийн 7.1-д заасан гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг /2015/ хот суурин газарт хэрэгжүүлэхэд зориулж UNISDR-аас гаргасан оноот үнэлгээний хүснэгт болон MNS /ISO/ 31000:2011 стандартад заасан эрсдэлийн удирдлагыг Улаанбаатар нийслэл, хот, дүүрэг, хороодын байгууллагуудад хэрэгжүүлэхэд шаардагдах удирдлагын чадавхыг үнэлэхэд зориулагдсан.

Аргачлалын зорилго: Байгууллага гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхаа үнэлж, одоогийн нөхцөл байдлаа тодорхой үнэлж дүгнэлт хийсний үр дүнд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө бодитооор хийж, хэрэгжилтийг хангаж ажиллахад суурь болно.

4Р онооны аргачлалаар хүмүүс (ажилтан алба хаагчид, ажлын байр) өмч хөрөнгө (бүтээмж, эд хөрөнгө)  үйл ажиллагаа (үйлдвэрлэлийн үйл ажиллагаа) түншлэл (олон талын оролцоо) зэргээр үнэлгээ хийсэн. Тохиолдсон болон болзошгүй гамшгийн төрлийг жагсааж, тохиолдох  магадлалыг тодорхойлох, жагсаалтад орсон гамшгийг байгууллагын үйл ажиллагаанд үзүүлж болзошгүй хохирлын түвшингээр нь ангилан үнэлэх,  жагсаалтад орсон гамшгийг магадлал, учруулж болзошгүй хохирлын түвшингээр нь эрэмбэлэх зэрэг үе шатаар үнэлгээ хийж ямар эрсдэл байгааг тодорхойлж өгсөн.

Тойм судалгааг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08:00 цагт эхэлж 12:00 цагт дуусгаж үр дүнг танилцууллаа. Судалгаанд оролцсон ажилтан алба хаагчид гамшгийн тухай эрх зүйн ойлголт, аюул, эмзэг байдал, чадавх, гамшгийн талаар ойлголттой болж үнэлгээний оноот асуулгад бүлгээрээ харилцан ярилцаж бодит үнэлгээ өгч зохион байгуулан явууллаа.

scroll to top