ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

IMG_2135.jpg

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Олон нийтийн оролцоотой Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Багахангай  дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн  2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн дагуу ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тойм судалгааг зохион байгуулж ажиллалаа.

 Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг индикаторын аргачлалаар хийсэн бөгөөд индикаторын арга нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт дээр үндэслэсэн нийгмийн тодорхой түвшний эрсдэлийг илэрхийлэхэд илүү дөхөмтэй, эрх баригчдад бодитой шийдвэр гаргахад тустай судалгааны арга юм. Эрсдэлийг тодорхойлох бүтцийн гол үзүүлэлтүүд нь аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх бөгөөд бүх мэдээллийг асуулгын аргаар цуглуулахад үндэслэсэн байдаг.

Тойм судалгаагаар эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох зорилготой  бөгөөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нь нарийвчилсэн үнэлгээний суурь судалгаа болж дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох үндэслэл болно.

scroll to top