Хичээлийн жилийн 2 дугаар үеийн нээлтийг зохион байгууллаа.

IMG_2186.jpg

2019 оны 2 дугаар үеийн хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангаж нээлтийг 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

         Онцгой байдлын хэлтэс нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.3.5, 30 дугаар зүйлийн 30.3, Шадар Сайдын 2017 оны 105 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам-“ын 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/437, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “2019 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/347 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 дүгээр тушаал болон бэлтгэл ажлын төлөвлөгөө, удирдамжийг боловсруулан батлуулж хичээлийн 2 дах үеийн үйл ажиллагааг Онцгой байдлын хэлтсийн сургалтын талбайд зохион байгуулж ажиллалаа.      

Монгол Улсын төрийн далбааг мандуулж жагсаал үйлдэн хүндэтгэл үзүүлсэн.

2019 оны 2 дугаар үеийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга Л.Санжийжамц, Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Цогбадрах үг хэлж, алба хаагчдад үүрэг чиглэл өгч, хичээл сургуулийн төлөвлөгөөг танилцууллаа.

Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд хичээл заах багш нарын конспектыг бэлтгүүлж баталсан.

           2019 оны 2 дугаар үеийн хичээлийн жилд офицер, ахлагчийн албаны болон мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу холбогдох албан тушаалтан болох хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч Т.Ичинноров “Гамшгаас хамгаалах тухай хууль” сэдвээр 2 цагийн хичээл, Гал түймрийн Улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.Өлзийсайхан “Монгол Улсын үндсэн хууль түүний шинэчлэл” сэдвээр 2 цагийн хичээл, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Н.Галбаатар “Гамшгийн эрсдэлийн удирдлага түүний эрх зүйн орчин” сэдвээр 2 цагийн хичээл, салааны захирагч, ахлах дэслэгч М.Мөнхболд “Хорт зуршлын хор хөнөөл, архины хэрэглээ, хор хөнөөл, мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөл” зэрэг сэдвээр тус тус нийт  8 цагийн хичээл орж алба хаагчдад мэдлэг ойлголт өгч ажилласан болно.       

         Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Цогбадрах 2019 оны сүүлийн улиралд албан хаагчид өөрсдийн мэдлэг чадвараа хөгжүүлэхэд онцгой анхаарч  суралцах, сургалтын чанартай үр дүнтэй явуулах талаар хичээл заах багш нарт үүрэг чиглэл өгч ажиллалаа.

scroll to top