“ИЛРҮҮЛЭЛТ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_1327-1.jpg

Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны 02/196 дугаартай “Хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт 2019” нэгдсэн арга хэмжээний 3 дугаар улирлын үйл ажиллагаа зохион байгуулах удирдамж”-ийн дагуу Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын ирсэн хүргүүлсэн төлөвлөгөөний ажлын хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал холбогдох байгууллагуудтай хамтран ажиллалаа. Уг арга хэмжээнд Гал түймрийн Улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч  С.Өлзийсайхан, Гамшгийн эрсдэлийн удирдлага үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Н.Галбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт хариуцсан мэргэжилтэн М.Мөнхболд, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн байцаагч Д.Анхбаяр, Цагдаагийн хэлтсийн хэв журам хариуцсан ахлах байцаагч О.Энхмэнд нар  дүүргийн 1, 2 дугаар хорооны ажлын албаны зохион байгуулагч У.Батжаргал, Б.Алтангтуяа  нартай хамтран ажлын хэсэг байгуулж сургалт зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллав. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, 07 дугаар сарын 29-нд Цагдаагийн хэлтсийн  албан хаагчдад гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлж амьдрах орчны аюулгүй байдлаа хангах, болзошгүй гамшгийн аюулын үед аюулгүй байдлаа хэрхэн хангах, ямар арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдад хэрхэн туслах зэргээр 2 цагийн сургалт, яриа таниулга хийгдэж заавар зөвлөмжийг өгч 24 алба хаагч, өдөр өнжүүлэхийн 10 хүүхэд нийт 34 хүн хамрагдсан байна.

Эрт илрүүлэлт хийх зориолгоор дүүргийн 1,2 дугаар хорооны хилийн цэс дагуу болзошгүй эрсдэл бүхий байршилуудаар илрүүлэлт 2019 сэдэвт арга хэмжээ зохион байгуулж 90 айл өрхийн 345 хүнд заавар зөвлөмж өгч 340 санамж тараах материал хүргүүлэн ажиллалаа.

Түүнчлэн Хангай цогцолбор сургууль, 44 дүгээр цэцэрлэг, 1 дүгээр хорооны Үнэгтэй, Алтгана, 2 дугаар хорооны Замчин, Цайдам, Нуур зэрэг гэр хороололд байрлах биеийн тамирын болон тоглоомын талбайн техник хэрэгслийн аюулгүй байдалд шалгалт хийж, үер, тогтоол усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд сэрэмжүүлэн анхааруулав.

Гудамж талбай хүн олноор цуглардаг цэгүүдэд автомашины чанга яригч ашиглаж цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг иргэдэд хүргэж хүн, малын гоц халдварт өвчин, объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, ил задгай үнс нурмаа асгахгүй байх, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж ажиллах, цахилгаан утасны аюулгүй байдал чанарын шаардлага хангасан утас кабелийг хэрэглэх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, үер, тогтоол усны аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөгөө өглөө.

Уг нэгдсэн арга хэмжээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс , дүүргийн 1, 2 дугаар хорооны ажлын алба, Онцгой байдлын хэлтсийн шуурхай албаны старекс, пургон автомашин, давхардсан тоогоор 25 алба хаагч, 5 байгууллагын 72 алба хаагч, гэр хорооллын 90 айл өрхийн 345 иргэн хамрагдаж 340 ширхэг гарын авлага тараах материал иргэдэд хүргэж нийт 417 хүн хамрагдсан байна.

Дүгнэлт

         Эрт илрүүлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажилласан холбогдох албан байгууллага, албан тушаалтан нарын хийж гүйцэтгэсэн ажлын судалгаа гарган дүгнэж үзэхэд Багахангай дүүргийн хэмжээнд эрсдэлтэй орчин болон эрсдэлд өртөхөөр бага насны хүүхдүүд ажиглагдаагүй тайван байсан болно.

scroll to top