Мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдаж байна.

159A0528-6qt4ptaato6jyxcvlkydgj0ol5jp624pb1jwk0py14w-1.jpg

ОБЕГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалтыг нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын хэмжээнд зохион байгуулж байна.

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгасан юм.

Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч оролцох юмТус шалгалтад нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын 700 гаруй алба хаагчид хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top